Post image
Тусгай зөвшөөрөлийн хүсэлт гаргах систем өөрчлөгдсөнтөй холбогдуулан зөвшөөрлийн цахим системийн талаар хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, атг мбүа тбб хамтран ажиллана

2025/11/14   |   Ил тод байдал

“Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг МБҮА ТББ нь салбарын түншлэгч ТББ-уудыг төлөөлөн БХБЯ, ХББОСЯ-тай 5 дахь удаа гэрээ байгуулан ажиллаж байна. 

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод 2025.09.05-ны өдрөөс Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр авдаг болсон тухай Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Хэлтсийн дарга Д.Батзориг, АТГ-ын УССГХ-ийн комиссар С.Баярцэцэг, МБҮА ТББ-ын Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Ж.Өсөхбаяр нар санал солилцлоо. 

“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааг цахим платформуудтай холбогдсоноор Монгол Улсын тогтолцоо, хууль эрх зүйн ба бизнесийн орчныг боловсронгуй болгож, хүнд суртал, авлигатай тэмцэх зорилтын хүрээнд цахим, ил тод, нээлттэй, хүнээс хараат бус тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.