Post image
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ААНБ-УУДАД ЗОРИУЛАН ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА

2025/09/23   |   Мэдээ

БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ  ААНБ-УУДАД ЗОРИУЛАН ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА

Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг  license.mn системд буюу E-mongolia-д 2025.09.05-ны өдрөөс шилжүүлсэн бөгөөд ингэснээр тусгай зөвшөөрөл авахад дунджаар 21 хоног зарцуулдаг байсан бол 3 хоногт багтаан тусгай зөвшөөрлийг авах боломжууд бүрдэж байна.

БҮАТЗ хүсэгчийн ААНБ-ын mcis.gov.mn  хүсэлт явуулах хүсэлтийн эрхийг хаасан бөгөөд Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр 2025.09.05-ны өдрөөс авдаг болсон. 

Та бүхэн доорх гарын авлага ашиглан зааврын дагуу хүсэлт гарган цахим гэрээгээ баталгуулжуулах боломжтой төдийгүй  онлайн QR code бүхий цахим тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогддог болоод байна.