БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ СУУРЬ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗӨВШӨӨРЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ LICENSE.MN-ТАЛААР “BARILGA EXPO ДЭЭР ТАНИЛЦУУЛЛАА
38 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “BARILGA EXPO” үзэсгэлэн яармаг 2025.09.12-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд нээлтээ хийж буй бөгөөд уг арга хэмжээнд МБҮА ТББ-ийн Гишүүн 40 орчим ААНБ оролцож байна.
Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид нэгэн дор цуглардаг “BARILGA EXPO 38” дахь удаагийн барилгын үзэсгэлэн яармагт МБҮА ТББ нь Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод 2025.09.05-ны өдрөөс Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр авдаг болсон талаарх мэдээ мэдээллийг өгч ажиллаж байна.
Мөн МБҮА ТББ-ын үндсэн чиглэл болох Гишүүдэд чиглэсэн арга хэмжээ, Дулаан шийдэл төслийн талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг өгч ажиллана.